Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнуулжээ

Монголын рок поп урлагийн од “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор  өчигдөр /2018.07.09/ шагнуулжээ.Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа”Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно.

Аялгуу дуу намайг уяхан болгодог
Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан
Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.

Миний Монголын ард түмэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …