“EUROASIA” Олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна

Киргизстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулна. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол улсыг төлөөлөн “А-Артист” продакшины захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн 2 төслөө танилцууллаа. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс авах боломжтой. https://eurasiafestival.kz

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.