ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад нэр дэвшигчидтэй танилц

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Энэ талаарх мэдээлэлтэй зэрэгцээд ажлыг нь авах хүмүүсийн нэр ч тодроод эхэллээ.  Одоогоор энэ албан тушаалд очих магадлалтай хоёр бүсгүйн нэр дуулдаж байна.

Эхнийх нь Г.Байгалмаа. Тэрээр АН-ын Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажилладаг.

Нөгөөх нь Р.Булгамаа. ИЗНН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр үедээ буюу Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилогдсоны дараа зөвлөхөөр нь ажиллаж байсан эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Монголын болон Олон улсын арбитрын арбитрч, МЗХ-ны Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч, Монгол улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.

Тэрээр 2016 оны сонгуулийн өмнөхөн С.Дэмбэрэл, Ч.Базар нарын хамт АН-д элсч байв.

Одоогоор энэ албан тушаалыг ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг түр хавсран гүйцэтгэж байгаа. Тиймээс “шинэ хүн”-ий нэр тун удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: www.news1.mn 

Д.Бат-Очир

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …