“Яг түүн шиг-3” шоуны аваргын төлөө хэн хэн өрсөлдөх вэ

Боловсрол телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны ес дахь дугаар энэ сарын 1-ний өдөр үзэгчдийн хүртээл боллоо. Яг түүн шиг-3″ шоуны ес дэх дугаарт ая зохиогч, дуучин Б.Нацагдорж Бруно Марс, загвар өмсөгч О.Билгүүн Micheal Buble, жүжигчин Б.Цэрэндолгор “The Granberries” хамтлагийн дуучин Долорес, загвар өмсөгч Ж.Энэрэл Ciara, дуучин Г.Сүндэрмаа сахалт бүсгүй Keala Settle, жүжигчин О.Тэмүүжин халуухан од Jennifer Lopez, дуучин Ц.Тэмүүлэн Шакира, жүжигчин Ч.Очгэрэл Adele-ийн дүрд хувирсан юм.

Шоуны ес дэх дугаарын ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа тодорсон юм. Тэрээр Keala Settle-ын дүрд хувирч түүний This is me дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.

Үзэгчдээс ирсэн мессэж онооны нийлбэр дүнгээр оролцогч, жүжигчин О.Тэмүүжин хамгийн их санал аван ялагчийн 3 сая төгрөгийн эзэн боллоо.

9 дахь дугаар буюу “Хагас шигшээ” дугаарт шоунд оролцож буй найман оролцогчийн хоёр оролцогч хасагдаж үлдсэн зургаан оролцогч аваргын төлөө өрсөлддөг уламжлалтай юм. Тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй оролцогчоор загвар өмсөгч О.Билгүүн 203, жүжигчин М.Цэрэндолгор 173 оноотойгоор хасагдсан юм.

Аваргын төлөө өрсөлдөх эрхтэй зургаан оролцогч:

Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин-305

Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж-264

“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн-261

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа-256

Жүжигчин Ч.Очгэрэл-254

Загвар өмсөгч Ж.Энэрэл-208

Эдгээр зургаан оролцогч нар аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.






 

 

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …