Загвар өмсөгч Нора “UB Comedy”-д оролцоно

Ub Comedу клубийн Бямба гараг бүр зохион байгуулдаг  тусгай зочин  буланд загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин оролцохоор болжээ.Тус клубийн залуус энтертаймент салбарт цоо шинэ хувьслыг хийж залууст шог, хошин байдлаар инээдтэй түүхийг хуваалцаж өөрсдийн өнгө төрхийг бий болгож байгаа залуучууд билээ.

Тэд Монголын анхны тогтмол Stand-Up хошин шогийн шоу, “Стэнд Апчдийн нэгдэл” гэж өөрсдийгөө тодорхойлдог.

Загвар өмсөгч Нора өнгөрсөн оны 12-р сард Ub Comedу-гийн нээлттэй микрофон буланд оролцож  залуусыг хөгжөөсөн юм. Харин өнөө орой 21:00 цагаас үзэгчдийг хэрхэн инээлгэж чадах бол гэдгийг харах үлдлээ.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …