Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.


2018 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                        
цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг орон нутагт зохион байгуулж байна

“УБТЗ” ХНН-ээс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор …