УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүд

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн baabar.mn сайтад нийтэлсэн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая!

-М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг Л. Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш.Харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм.

-“60 тэрбум”-ын гэх энэхүү дуулиант асуудалд хэрхэн хандсан хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд ирээдүйд ёс зүйн хуулийн засаглалын хариуцлагын гээд олон зүйлсийн урагшлах ухрахын зааг, түүхэн судлагдахуун болж үлдэх болно гэдгийг битгий мартаарай.

-Цонхоо нээгээд цоо шинэ 25 жил Хаврын улирал шиг гадаа чинь ирчихсэн байгааг олж хараач!!!

-Нам гэдэг явцуу эрх ашгаас дээгүүр, улс орон гэдэг язгуур үнэт зүйлээ тавихгүй бол авлигын далайд хамтдаа живлээ.

-Өчигдөрхөн ах нараа за гээд дагадаг Монголын залуу үе өнөөдөр тэднээс яагаад гэж асуудаг бас үгүй гэж хэлдэг болжээ.

-Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуядсан ч уйлсан ч уурласан ч өчигдрөөс өнөөдөр өөр болсныг хүлээн зөвшөөрөөч…

Санал болгох мэдээ

Хятад маягийн шинэчлэлт буюу дэлхийн загварын нийслэл Ухань

Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв …