“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын титмийн эзэн энэ сарын 30-нд тодорно

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын анхны сайхан бүсгүйгээр 1989 онд Н.Биндэрьяа тодорч байв.
Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбоо” энэ удаагийн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргажээ.

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын эцсийн шалгаруулалт  зургадугаар сарын 30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлогыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулахаар төлөвлөжээ.
Төгсгөлийн шатны шалгаруулалтад есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд тодрох юм байна. Есөн эрдэнийн өргөмжлөлийг дараах шагналууд дагалддаг.

Алтан эрдэнэ: Тэргүүн байрын эзэн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн Од”, 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал.
Мөнгөн эрдэнэ: Дэд байр буюу “Мөнгөн Эрдэнэ”-ийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 10,000,000 төгрөгийн мөнгөн шагнал.
Зэс, Шүр, Сувд, Оюу, Номин, Тана, Ган эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

“Монголын Сайхан Бүсгүй – 2018” гоо сайхны тэргүүн наадмын оролцогчид

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …