Фото: Цэнхэр үст Э.Цэрэндолгорын “Нүцгэн үнэн” дэлгэгдлээ

Цэнхэр үст нэрээр алдаршсан зураач  Э.Цэрэндолгорын   анхны бие даасан  “Нүцгэн үнэн” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ.Тэрбээр “Нүцгэн үнэн” анхны бие даасан бүтээлээ  гурван хүүхдэдээ зориулж бүтээжээ.Түүний үзэсгэлэнг гэр бүл,  найз нөхөд, уран зураг сонирхогч нар хүрэлцэн ирж сонирхов.

Зураач Э.Цэрэндолгор үзэсгэлэнгээ нээн үг хэлэхдээ “Би дүрслэх урлагийн сургуульд тааруу суралцаж, багш маань чирсээр байж төгсгөсөн.  1993 оноос  эхлээд  хувийн  бизнес хийж эхэлсэн тэр үеэс хойш нэг ч зураг зураагүй.  Харин долоо хоногийн өмнө гэнэт зураг зурмаар санагдсан. Энэ хугацаанд ямар зураг зурах вэ   гэдэг маань санаанд байсан. Ингээд санаанд байсан бүтээлээ хоёр өдрийн дотор буулгаж зурсан.Үзэсгэлэнг минь үзэж байгаа хүмүүсийн хувьд ганц зураг байна гээд сэтгэл гонсгор байж магадгүй. Миний энэ зурсан зураг хөвгүүддээ хаягласан зурсан зураг байгаа.  Зураг дээр байгаа үгнүүд хүүхдүүдээ зориулж бичсэн.  Ингээд та бүхэнд бичсэн  үгээ уншиж өгье.

Ямар цаг үед ээжийн амьдарч байсныг  миний хүүхдүүд  хожим бүү мартаарай  хэмээн  энэ ил захидлыг бичиж байна.

Ээж нь өөрийгөө толин харж зурахдаа өөрийн нүцгэн биеийг ихэд ажиглав.

Би та гурвыг эрүүл саруул өсгөх гэж ангир уургаа амлуулсан.

Миний хөвгүүд бусдыг бүү шоглож гадуурхаарай.

Шоглуулсан хүн их шархалж гэмтдэг юм аа.

 Гэхдээ чин үнэнийг хаана ч хэлэх зоригтой  байгаарай.

Нүцгэн ирээд нүцгэн буцах  хорвоод төгс хүн гэж байхгүй.

Тиймээс бусдыг хүлцэн  ойлгож  уучлаарай. Та нартаа  хайртай цэнхэр үст ээжээс нь

Миний нүцгэн зураг твиттер хуудсаар цацагдаж  олон хүмүүс шоолсныг  та бүхэн мэдэж байгаа. Тэр дундаа намайг хүйс  талаас нь доромжилсон. Би эмэгтэй хүн яагаад өөрийнхөөрөө байж болдоггүй вэ  гэдгийг  өөртөө байнга тавьж байдаг.

Нэгэн цагт нөхөртөө зориулж авахуулсан зураг  олон түмэн ил болж твиттер хуудсанд тархаж ил болсон. Намайг цэнхэр үстэй болохоор хүмүүс тэнэг гэж боддог. Энэ үгнүүдийг бичиж байх үедээ уйлсан. Би гэдэг хүн өвдөж шархалдаг. Энэ зураг миний нүцгэн зургийг интернетээр цацаж байгаа хүмүүст  хариу болно  гэж найдаж байна. Чаддаг юм бол энэ зургийг цааш нь  түгээрэй гэж хэлмээр байна. Хүрэлцсэн ирсэн та бүхэнд маш баярлалаа ” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …