Д.Хаянхярваа: Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг ашиглавал төсөвт 600 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ

Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таван толгойг төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа“Хаврын чуулганыг завсарлахаас  өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтаа татаад ТЭЗҮ-гээ зөв хийж чадвал Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар ард иргэдэд хэрэгтэй юм.

Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэх  боломж байна.”  гэв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …