Хар зүрхний Хөх нуурын хогийг цэвэрлэжээ

Монгол орны байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудын нэг Хар зүрхний Хөх нуурын ойр орчимд тэнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз болон аялагчдын балгаар хогонд дарагдаж, бохирдсон тухай мэдээлэл, зураг цахим орчинд түгсэн.

Үүнийг олон мянган хүн фэйсбүүк, твиттер түгээж, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын удирдлага болон нуурын ойролцоох жуулчны бааз, кэмп ажиллуулагчдын чихнээс хонх уясан юм.

Олон нийтийн сүлжээнд “хөдөлмөрч”-дийн энэ шаардлага үр дүнд хүрч, тус сумын ЗДТГ-ынхан нуурын ойролцоох газрыг цэвэрлэж, таван тонн хог цуглуулжээ. Мөн нуур дагуух аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сумын байгаль орчны байцаагч шалгаж, жуулчны бааз, кэмпүүдийг ойр орчмынхоо газрыг хочр хоногийн дотор цэвэрлэх үүрэг өгсөн байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …