Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өнөөдөр буюу 2018 оны зургаадугаар сарын 22-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
11:00-16:00 цагт: 4-р хороо Хүч сервис, Өгөөж, Ундецим, Урлах эрдэм, Сод шонхор, Эва ХХК-ууд, Барилга корпораци, Худалдаа хөгжлийн банк, ОСНААУГ-ын ХҮТ-7, Дүрслэх урлагийн музей болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 1, 4-р хороо Үндэсний түүхийн музей, ЗГБНЗ, Хууль сахиулагчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, УБ хотын банк, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШГЕГ, ЭЦГ, Монгол банк, УМБГ, УЕПГ-ын төв архив, УЕПГ, УНДЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НТ захиргааны 4-р байр, ТЕГ болон эдгээрийн ойр орчмоор;

БАЯНГОЛ ДҮҮРЭГ
11:00-17:00 цагт: 4, 5-р хороо 10-р хорооллын 2/4, 18-2, 68, 78, 88, 113, 119, 122, 303-р байрууд, Техник импорт болон эдгээрийн ойр орчмоор;

НАЛАЙХ ДҮҮРЭГ
10:30-21:00 цагт: 6-р хороо Молор жуулчны бааз, Грийн ланд групп, Болор импекс, Баяр амралт, Мянган лант, Эс Жи Пи Си, Болортоль гольф болон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …