Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Та олон нийтийн санал бодол мөн тэдний юу бодож байгаа талаар анхаарч эхэлнэ. Гэсэн ч санаа зовсны хэрэггүй ихэнхи хүмүүс таныг эерэг гэгээлэг талаас тань хардаг. Од гарагийн зүгээс танд гэр бүлийн гишүүдийнхээ болон эцэг эхийнхээ хоорондох харилцааг дахин шалгах боломж өгнө. Чухал хүмүүсээсээ сэтгэлийн дарамт авч байвал тэсч тэвчих хэрэгтэй. Тэгсэн ч ойрын хамтрагч тань сарын сүүл хүртэл холбогдохгүй бол холбоогоо таслахаас өөр аргагүй. Хэдийгээр хэцүү ч энэ нь танд урагшлах боломж өгөх болно.

ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр хайр дурлал мөнгөний асуудалд тун одтой байна. Тогтоосон нөхөрлөл чинь хангалттай сэтгэл ханамжийг мэдрүүлж чадаж байвал та хайртай хүнтэйгээ дотносож чадах тул хичээх хэрэгтэй. Урт амралтын дараа ажилдаа орсон хүнд ажил хийх сонирхол төрөхгүй байж магадгүй. Хөгжилтэй байхыг хичээ, ядаж л хөгжилтэй байгаа мэт харагдахыг хичээ. Тэгвэл өдөр хурдан өнгөрөх болно. Заримыг нь энэ орой бяцхан аз хүлээж байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эдийн засгийн ухаантай хүмүүс хонжоотой наймаа хийх ч санаанд тань хүрэхгүй. Таны гэр бүл, амьдралыг нилээн үнэтэй эд зүйлс чимэглэж байна. Од эрхэс таныг өөрийн хүрээлэн буй орчноо үзэсгэлэнтэй болгоход мөн хүн болгоны эрх ашигт нийцүүлсэн улам тохитой гэртэй болоход тань дэмжиж зоригжуулна.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Таныг шинэ боломж завшааныг ашиглан хувийнхаа санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Дараагийн хэдэн хоног дэмжлэг туслалцаа авах, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, эсвэл цалингаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавихад ээлтэй. Ажилд орох хүмүүс товч намтраа шинэчилж, ярилцлаганд ороход бэлэн бай. Таны байр сууринд атаархан хорлохыг хүсдэг хүмүүсээс болгоомжил.

АРСЛАН (7/23-8/22)
Таны өмнө гэр бүлийн асуудлууд гарч ирэх болно. Одоо л нийгэм хувийн амьдралдаа зарцуулах цагаа эн тэнцүүхэн хуваах цаг. Ялангуяа хайртай хүн тань үргэлж тантай хамт чухал үйл ажиллагаа ёслолын үеэр хамт байдаггүй бол. Хайр дурлал тань чухалчилж үздэг жагсаалтанд дээгүүр ордог. Гэхдээ хүсэл тань биелж хайр мөн гэрлэлт ирэхэд бэлэн бай. Та хэт хий хоосон байдалд автагдах магадлалтай. Тиймээс хий мөрөөдөхөө болж бодит ертөнцөд хүрч ир.

ОХИН (8/23-9/22)
Та ажилдаа шинэ эрч хүчтэйгээр орж, халуун яриа өрнүүл. Өнөөдөр та хэн хэнээс ч илүү цоглог байна. Өөрийнхөө санаа бодолд бүү эргэлз. Та авхаалж самбаагаараа хамт ажиллагсад болон ажилчдаа гайхшруулж чадна. Харин бусдын дотоод үйл хэрэгт та хэт их мэдрэмтгий хандах вий. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед өөрийн зөн совиндоо итгэхийг хүсье. Бусад хүн үзэл санаандаа таныг итгүүлэхийг хүчтэй оролдоно. Та санхүүгийн байгууллагаасаа зээл тусламж авахыг хүсдэг бол одоо хүсэлт гаргах цаг нь ирлээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдралын хэв маяг бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Таны амьдрал үүгээр хязгаарлагдахгүй. Тэдэнд өөрсдийн авьяас чадвараа нээж илрүүлэхэд хөлөө олоход нь та өөрийн чадах бүхнээр туслах хэрэгтэй. Өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө явах замдаа хайртай халамжилдаг хүмүүс тань юу ч хийсэн чухал мэт санагдахгүй байх. Мөнгө хүрэлцэхгүй бол хэсэг хугацаагаар хойшлуулаад хангалттай хэмжээний хөрөнгө цуглуулсны дараа хүслээ биелүүлж болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр санхүүгийн асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Банкны бүх хуулгыг харж, ихэвчлэн ямар зарлага гаргадгаа дүгнэ. Энэ нь мөнгөө хэрхэн дэмий үрэхгүй байх талаар төлөвлөгөө гаргахад жаахан ч гэсэн дөхөм болж мэдэх юм. Мөн зээл болон зээлийн картын хүүг сайн нягталж, хэрэв их санагдвал багасгах тал дээр арга хэмжээ ав. Банкны талтай ярилцаж үзэж болно. Энэ онд олон шинэ өөрчлөлтийг алгасалгүй хийсээр байх болно.

НУМ (11/22-12/21)
Энэ өдөр та эрч хүчээр бялхахаас гадна ажил үүргээ сайн хийж дуусгана. Ийш тийш бачимдан гүйж харайхын оронд тайван суу. Энэ өдрийн эрч хүчийг өөртөө шингээгээрэй. Одоохондоо танд халаглах зүйл тохиолдохгүй. Ажлын байран дээрээ өөрийн зарчмыг мөрдөн бусад ажилчдыг гайхшруул. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд эрүүл мэндийн шинэ дэглэм сахих нь тустай. Мөн та сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж холбоо тогтоохыг хичээ.

МАТАР (12/22-1/19)
Амарч, алжаалаа тайлах, зарцуулсан энергиэ дахин цэнэглэх үе. Сарын сүүлчээр таны анхаарал сайн төвлөрөх үе ирнэ. Хэн нэгэн таныг буланд шахах гэж оролдвол таны төрөлхийн зөн совин тань сэрэх ба өөрийн сайн талуудаа харуул. Эсрэг дайралт хийх амаргүй байсан ч өөрийнхөө төлөө бос. Өөрийн сэтгэл татам, энэрэнгүй байдлаа ашиглан, хэлэх хэрэгтэй зүйлээ гарган сэтгэлээ тайвшруул.

ХУМХ (1/20-2/18)
Аливаа зүйлийг тайвнаар хүлээн авч тогтвортой байж эрсдэлтэй зүйл хийхээсээ өмнө бодол санаа болон дур хүслээ цэгнэ. Зарим нь дотоод бодол руугаа илүү чиглэсэн өдөр байна. Уулзалтандаа хоцорсон ч бүү гайх, та хийж амжаагүй ажлуудаа хийж дуусгах болно. Хүнээс ямар нэгэн юм асуухдаа нягт нямбай байхгүй бол хүмүүс таныг буруугаар ойлгох магадлалтай байна. Та онгоцоор аялалд явах гэж байсан бол онгоц чинь саатаж таны аяллын хугацааг сунгах болно. Та бусад хүмүүст туслахыг хүсэх боловч танд төвөг учруулж ажлыг чинь нэмэгдүүлж магадгүй юм.

ЗАГАС (2/19-3/20)
Урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай. Биеэ хамгаалах болон довтолгоо хийх чадварын аль аль нь танд тусална. Хэрвээ өнөөдөр танд ямар нэгэн сэтгэл түгшээсэн асуудал байгаа бол хамтрагчид чинь үүнд хариулж чадна. Нөхцөл байдал таны бодож байгаа шиг ноцтой биш. Аливаа зүйлд хариуцлагатай хандах чадвар чинь бусдыг бишрүүлэх болно. Хайр дурлалын харилцаа таны шохоорхлыг төрүүлж ирээдүйнхээ тухай гайхалтай төлөвлөгөө гаргахад нөлөөлнө.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …