Цэнхэр үст” Э.Цэрэндолгор “Нүцгэн үнэн” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийн захирал “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор “Нүцгэн үнэн” нэртэй анхны уран зургийн үзэсгэлэнгээ энэ сарын 22-ний өдөр буюу маргааш дэлгэхээр болжээ. Монголын урчуудын эвлэлд толилуулах тус үзэсгэлэнд түүний цорын ганц шинэ бүтээл багтсан байна.
Тэрбээр энэ талаараа”Цэрэн миний бие зураачаас өөр мэргэжил эзэмшээгүй ч өдий хүртэл зураг зурж олон нийтэд дэлгэж үзүүлсэнгүй. 2018. 06.22-нд та бүхэндээ өөрийн хийсэн цор ганц бүтээлээ дэлгэн үзүүлэхээр бэлдэж байна. Шивнэмээр… хэлмээр… хашхирмаар зүйлээ та бүхэнд толилуулах хүсэлтэй, сонирхсон бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн хоёр цаг үргэлжлэх ба дахин тавигдахгүй” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.