Жүжигчин Б.Амарсайхан холливудад бүтээж буй “The Mongolian Connection” кинонд тогложээ

Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.  АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшний ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон байна.

Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливуд хэмээх их газар “мөрөөдөл” төдийхөн байсан бол жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар “know how”-аа хуваалцсан The Mongolian Connection киногоороо Монголын кино урлагийн салбарт түүхэн хуудас нэмж байна.

The Mongolian Connection уран сайхны кинонд Монголын кино продюсингийн зах зээлийн гол тоглогчид болох Nomadia Pictures, Orange Entertainment нар хамтран продюсерлаж байна.

The Mongolian Connection киноны гол дүрд Б.Амарсайханаас гадна Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг, дүрүүдэд Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна.

The Mongolian connection уран сайхны кино 2018 оны 10-р сарын 05-нд Монголд болон Казахстанд  нээлтээ хийхээр болжээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …