Эмч, сувилагч нар суулт зарлалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрны гадаа эмч, сувилагч нар суулт хийж байна.Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх аж.

Шаардлагад:

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ний дотор бүртгэх,
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,

Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлэв гэжээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …