Испаний шигшээ хожил авлаа

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт Ростов хотноо Улаанбаатарын цагаар /06.20/ 23 цагт эхэлж, Уругвай 1:0-ээр хожиж чадлаа.

“Ростов арена” цэнгэлдэхэд 42678 үзэгч ирж үзсэн энэ тоглолтын эхний хагасын 23 дахь минутад Луис Суарес гоол оруулсан юм. Тэрбээр шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж улсынхаа шилдэг хөлбөмбөгчин гэдгээ дахин баталлаа. Энэ хоёр баг 2002 онд анх удаагаа нөхөрсөг тоглолт хийхэд Саудын Арабын шигшээ баг 3:2 харьцаатай Уругвайн шигшээг буулган авч байсан бол сүүлд 2014 онд нөхөрсөг тоглолт хийхэд 1:1 харьцаатай тэнцэж байсан. Харин энэ удаа Л.Суарез, Э.Кавани гэсэн шилдэг довтолгооны хослолтой Уругвайн шигшээг Саудын Арабын залуус үнэхээр хүчин мөхөсдөв.

2018 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод ОХУ-д 5:0-оор хожигдсон Саудын арабчууд эзэн хаанаасаа зэмлэл хүртээд байсан. Тэд энэ удаа хаалгандаа ганц гоол алдлаа. Арабчууд хэсгийн сүүлийн тоглолтоо Египеттэй зургадугаар сарын 25-нд хийх юм. Хэсгээсээ шалгарах боломжтой болсон оросууд болон уругвайчууд хэсгээ тэргүүлэхийн төлөө өрсөлдөнө. Энэ тоглолт мөн ирэх даваа гаригт болно.

А хэсгийн оноог танилцуулахад, ОХУ – 6 оноо /2 хожил/, Уругвай – 6 оноо /2 хожил/, Египет болон Саудын Араб – 0 оноотой байна.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …