УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа танилцууллаа. 

   Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсч болох эрх зүйн үр дагаварын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж хариулт авсан. Ц.Мөнх-Оргил гишүүн “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэдэг тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …