Ц.Цогзолмаа:79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авна 

Энэ сарын 18-ны өдөр БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан.Үүнийг янзлах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Хүүгийн ар гэрээс уучлалт гуйх ёстой. Сургуулийн захиралд ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Учир нь хүнд нөхцөлд амьдарч байсан гэж хүүхдийг ялгаварлан гадуурхсан  ёс зүйгүй мэдэгдэл хийсэн” гэж хэллээ.

 

 

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …