Хунтайж Харри, Меган нарын анхны албан ёсны аяллыг товложээ

 “Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар ирэх сард Ирланд улсаар аялахаар болсон байна. Энэ нь тэдний гадаадад хийх анхны албан ёсны аялал болох ажээ” гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

“Суссексийн гүн болон гүнгийн ахайтан хэмээн өргөмжлөгдөх болсон тэд Ирландын түүхийг илүү гүнзгий судлаж, тус улсын ирээдүйг цогцлоож буй иргэдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа” гэж Кенсингтон ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тэдний Дублинд өнгөрүүлэх хоёр өдрийн аялал долдугаар сарын 10-нд эхлэх аж. Мөн Австрали, Шинэ Зеланд, Фижи арал болон Тонга улс руу ирэх аравдугаар сард аялахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …