Зураач С.Заяасайхан “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан “Time machine” буюу “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгээ ирэх сарын 1-ний өдөр дэлгэхээр болжээ.

Долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажиллах аж.

Зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр “Монгол Контент” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд санамж бичгийн хүрээнд түүний бүтээлийг бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авч эхний ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Time machine” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, зураачийн талаарх баримтат киног бүтээж байгаа билээ.

Санал болгох мэдээ

Ц.Анударын “Зүрхээ сонсдог тархи” номын нээлт гуравдугаар сарын 17-нд болно

“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч Ц.Анударь “Зүрхээ сонсдог тархи” номын нээлтээ гуравдугаар сарын 17-нд …