Б.Обама улс төрд эргэн ирнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама улс төрд эргэн ирж, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дахин дэмжин ажиллаж магадгүй байгаа тухай “Vanity fair” сэтгүүл мэдээлэв.

Олон улсын тавцан дээрх АНУ-ын нөхцөл байдал хийгээд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан хууль тогтоомжуудад сэтгэл нь түгшсэн Ардчилсан намын гишүүд Б.Обамагаас тусламж хүсчээ. Сүүлийн саруудад Б.Обама Ардчилсан намын өндөр дээд хэмжээний хэд хэдэн төлөөлөгчтэй уулзаж, ирэх сонгуульд оролцох төлөвлөгөөнүүдийг хэлэлцсэн байна.Түүний улс төрд эргэн ирэх эсэх эцсийн шийдвэр нь ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тодорхой болж магадгүй аж. Энэ талаар тэрбээр өөрөө тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …