Дэлхийн хамгийн баян тэрбумтны жагсаалтыг Жефф Безос тэргүүлжээ

“Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын жагсаалтыг “Амазон” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жефф Безос 141.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Ж.Безосын хөрөнгийн хэмжээ энэ оны зургадугаар сарын 1-нээс хойш таван тэрбум гаруй ам.доллараар өссөн ажээ. Харин “Майкрософт” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 92.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн.

Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэгд зүй ёсоор тооцогддог Уоррен Баффет гуравдугаарт жагссан бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 82.2 тэрбум ам.доллар аж.Америкийн хамгийн том компаниудыг жагсаадаг “Фортун” сэтгүүлийн энэ оны жагсаалтад “Амазон” компани нь 177.87 тэрбум ам.долларын орлоготойгоор наймдугаарт бичигдсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …