МҮБХ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглахгүй байхыг шаардлаа

Монголын Үндэсний Бөхийн холбооноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б. Бат-Эрдэнийг хүчингүй  болсон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг шаардсан шаардлагыг өчигдөр  /2018.06.18/-ны өдөр хүргүүлжээ.

Тус шаардлагад”Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар допингчин болгон зарлаж, нэр төрд нь халдаж, хуурамч  дүгнэлт гаргуулж, шинжилгээний хариуг будлиулж,  шантаажилж хууль бус мөнгө, бохир бизнес хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас шаардаж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …