Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 19-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-15:00 цагт: 8-р хороо Авто тээврийн 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 8-р хороо 79-р байр, Тэнгэр бөөний төв, ХҮХ, 089-р ЦА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30 цагт: 28-р хороо Хужирбулангийн 5-6, 11-83-р гудамж, Хужирбулангийн эцэс орчмоор;

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 6, 7-р хороо Хилчин хотхоны 9, 14, 15-р байр, 84-р цэцэрлэг, 9-р сургууль, Ханын материал 58А, Б, В, Г, 1, 3, 61-р байрууд, Тоосгоны 19-24-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …