Алжаал тайлах агшин:Залуу байхдаа заавал хийх дэггүйтэл

-Автобусанд нийт зорчигчдод хандан чанга дуугаар сонин уншиж өгөх

– Дэлгүүрийн хувцас турших өрөөнд гэрээсээ авчирсан хувцаснуудаа өмсөөд худалдагчаас зохиж байгаа эсэхийг асуу.

-Нэг найзтайгаа цуг хуримын хувцас өмсөөд хүн ихтэй гудамжинд зогсоод хүмүүсээс хуримын бэлэг нэх

-Дэлгүүрт сонирхсон өмдөө өмсөөтэй байгаа өмднийхөө гадуур өмсөн туршиж үз. Тэгээд худалдагчаас –Энэ надад багадаж байна илүү том размер байна уу гэж асуу.

– Замд таарсан хүнд “–Бид нэг хотод амьдарч байж яагаад танилцаж болохгүй гэж” гэж хэлээд өөрийгөө танилцуул.

-Автобус/микронд яваа огт танихгүй хэн нэгэнд мр3 тоглуулагчдаа сонсож буй дуугаа зориулж байгаагаа хэлээд цугтаа сонс.

– Нийтийн тээвэрт ойр тойрны хүмүүсээс нэг бүрчлэн цаг асуу. Цаг нь хоцорч/түрүүлж яваа хүмүүст сануулж, “Цаг Тааруулах Институт”-д ажилладаг гэж хэлээд торго.

– Малын эмч дээр очоод гэдэс чинь өвдөж байгааг хэлээд ямар арга чарга байгааг асуу.

– Хүнсний дэлгүүрт жимс ногоотой ярилц. Тэдэнд зовлон жаргалаа ярьж тэднийг сонс.

-20 найзаа цуглуулаад хамаатныхаа нэг хөгшнийд золгохоор оч.

-Бороонд хэн нэг танихгүй хүний шүхэр дор хоргод. Тэгээд би жаахан барих уу гэж хэл.

-Жижигхэн төрсөн өдрийн торт аваад гудамжинд таарсан хүнд –Төрсөн өдрийн мэнд хүргэе гэж дуулаад төрсөн өдрийг нь тэмдэглэ.

-Хайртдаа/найздаа 10 ширхэг шаар ав. Яг түүнд өгөх гэж байхдаа санаандгүй агаарт хөөргө.

– Гадны жуулчин болж жүжиглэ. Муухан англиар хүмүүсээс зам асуу гэхдээ битгий ойлго.

-Дэлгүүрт кассчин үнийн дүнг хэлэхэд нь, – Миний нэрэн дээр биччих гэж хэл.

– Микронд суугаад, – Ахаа мөнгө алгаа. Буух буудал хүртлээ орилчихоё тэх үү гэж асуу.

– Замд таарсан хүнд, – Үс чинь парик уу? Гэхдээ их зохиж шүү гэж хэл.

-Гэр ахуйн тавилгын дэлгүүр ор. Хамгийн тохиромжтой ор авахын тулд ядаж нэг шөнө энд хонох хэрэгтэй гэдгээ хэлээд цагныхаа сэрүүлгийг тааруулаад орон дээр хэвт.

-Замд тааралдсан хэн нэгэнд,  Та Дэвид Бекхамтай их адилхан юм гарын үсгийг чинь авч болох уу гэж хэл. Ямар нэгэн аргаар гарын үсгийг нь ав бас түүнтэй зургаа авхуул.

– Охидууд гэдсэндээ дэр хийгээд автобусанд суу. Хүмүүс суудал тавьж өгөхөөр нь дэрээ гаргаж ардаа налаад суу.

-Багш хичээлийг дуусгах гэхэд нь битгий дуусгаач гэж гуй. Ангийнхантайгаа бас хуйвалдсан байж тэд чамайг дэмжиг.

– Дэлгүүрийн түрдэг тэргэн дээр суугаад кассны дэргэд очоод, – Миний баркодыг уншаад өгөөч гэж хэл.

– Дэлгүүрээс 1 ширхэг бохь ав. Төлбөрөө картаар хийхээ хэлээд, лизингээр төлж болох эсэхийг асуу.

–  Таксинд суугаад жолоочид Эрхүү явах хүсэлтэй байгаагаа хэлээд ОХУ-ын виз байгаа эсэхийг нь асуу.

–  Дүүрэн хүнтэй цахилгаан шатанд хамгийн сүүлд амжиж суу. Бүх давхрын товчлуурыг дар гэхдээ алинд нь ч бүү буу.

– Зоогийн газарт хоолныхоо зөвхөн талыг нь идсэнээ хэлээд үнийн дүнгийн талыг нь өгөх гэж оролд.

– Замаар явж буй микрог яаруу сандруу зогсоо. Жолоочоос нь цаг асуугаад талархсанаа илэрхийлээд мөрөө хөө.

-Нохойгоо салхилуулж яваа танихгүй хүнд, – Би хөтлөөд нэг тойрчихоод ирэх үү, өнөө орой нохой чинь надтай үлдэж болно ш дээ гэж хэл.

-Ямар нэг олны танил алдартай хүнийг хоолонд урь.

 

 

Санал болгох мэдээ

Ц.Анударын “Зүрхээ сонсдог тархи” номын нээлт гуравдугаар сарын 17-нд болно

“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч Ц.Анударь “Зүрхээ сонсдог тархи” номын нээлтээ гуравдугаар сарын 17-нд …