FIBA 3×3 ДАШТ-ий шилдэг наймд багтсан тамирчдыг 20 сая төгрөгөөр шагнав

Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс Сербийн хүчирхэг баг түрүүлж, Нидерланд, Словени мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Харин манай улсын А.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон Монгол Улсын баг “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразилыг хожиж, Канадад хожигдон хэсгээсээ шалгарч шилдэг наймд багтсан. Ингэснээр 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох боломжтой болсон юм.

А.Тулга дасгалжуулагчтай Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын баг тамирчид  өчигдөр  эх орондоо ирлээ. Монголын 3х3 холбооны хамт олныг гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгчид болон хэвлэлийнхэн угтан авсан юм.

Энэ үеэр М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчиддаа цаашид ч дэмжин ажиллахаа илтгэж 20 сая төгрөгийн шагналыг гардууллаа. 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …