Яг амьдрал дээр Анир ямар хүн гээч…

МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны гол дүр Анирт тоглосон П.Номинзаяатай ярилцлаа. Киноноос үзсэнээрээ махлаг, биерхүү охин байх гэсэн төсөөлөл минь эхний мөчид сарнив. Мэнд усаа мэдэлцэхэд нь эчнээ танил инээмсэглэл зурсхийж, Аниртай уулзаж байгааг минь санууллаа.    

-Анирыг таньсангүй шүү.

-Өө, би кинонд тоглосонтойгоо харьцуулахад 18 кг хассан л даа.

-Кинонд тоглохын тулд жин нэмсэн юм уу?

-Ер нь би махлагдуу байсан л даа. Кинонд тоглохоор сонгогдоход найруулагч маань надад жин нэмэх даалгавар өгөөд. Тэгээд нэлээн махалсан. Кино дууссаны дараа буцаад жингээ хасаад… одоо энэ.

-Киноны нээлтэн дээр өөрөө “Анир бол миний бүтээсэн анхны дүр” гэж байсан. Анхны дүрдээ тоглох болсон тухайгаа яриач…

-Би ноднин хавар Кино, урлагийн дээд сургуулийг төгссөн. Яг сарын дараа “Эрт нахиалсан сарнай” киноны пробонд орсон юм. Зохиолч Амарсайхан ах санал тавьсан л даа. Анирын дүрд тоглуулах бүлтгэр нүдтэй, бондгордуу охин хайж байсан юм билээ. Тэгээд манай ангийн залуугийн фэйсбүүкээс миний зургийг хараад надтай холбогдсон. Анирын дүрд шалгуулж, би гурван удаа пробонд орсон. Эхнийхийг Амидаа ах, Амараа ах хоёрт өгсөн. Киноныхоо зохиолч, найруулагч хоёрт шалгуулсан гэсэн үг л дээ. Хоёр дахийг кино төсөл дээр хамтарсан Туркийн хүмүүсийн хажууд камертай проб өгсөн. Гурав дахь пробыг киноны туслах найруулагч Равдандорж ах аваад, эцсийн дүндээ баталгаажаад тоглосон.

-Бүх дүрээ гурван удаа пробонд оруулсан юм уу? Эсвэл өөрийг чинь ингэж чанга шалгасан хэрэг үү?

-Анирын дүр 200 сцентэй, түүнээс 150 дээр нь уйлдаг, хүний дотоод сэтгэл, мэдрэмжийг шаардсан дүр болохоор намайг чанга шалгасан. Кино группээрээ сууж байгаад шалгаж авсан. Бусад дүрийг бол хоёр удаа проб хийсэн юм байна лээ.

-Өөрөө ахын дүр бүтээсэн  О.Анандаас эгч гэсэн үү?

Бараг гурван насаар эгч байх аа. О.Ананд надад насаа хэлдэггүй юм. Анир бол 17 настай охин, би өөрөөсөө 8 насаар дүү охины дүрд тоглосон.

-17 насандаа эргээд очиход ямар байна?

Сайхан байсан. Дунд сургуулийнхаа формыг эргээд өмсөхөд яг эргээд сурагч болсон юм шиг санагдсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс …