Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр Робби Уилльямс “дунд” хуруу гаргав

22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм.

Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгожээ.

Түүний энэхүү үйлдлийг Их Британий ард иргэдэд зориулагдсан гэж харж байгаа юм. Учир нь түүнийг ДАШТ-ий нээлтэд дуулахаар болсныг Британий ард иргэд шүүмжилж байсан.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.