Фото: 2018 Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн торгон агшнууд

22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд  өчигдөр  эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ.

ДАШТ-ыг нээж үг хэлсэн В.Путин тэмцээнд оролцож буй бүх багт амжилт хүсчээ.

 

 Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын үндэсний шигшээ багийн хооронд болж  багуудын тоглолт 5:0 харьцаатай ОХУ-ын багын  хожлоор  өндөрлөв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Гэрэлтуяа Азийн наадамд анх удаа хагас шигшээд шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай …