Д.Мурат: Шалгуулахад бэлэн байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын Их Хурлын 45-р тогтоолд хориг тавьсантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Мурат болон түүний өмгөөлөгч  Л.Батмөнх  нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байгаа.УИХ-ын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. Шалгуулахад бэлэн байна. Угаасаа энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож, дэмжиж байгаа” гэв.

Харин түүний өмгөөлөгч  “Би хоёр зүйл дээр тайлбар өгмөөр байна. Д.Мурат гишүүний холбогдоод байгаа хэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.

Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …