“Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэллээ

 Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэлжээ. Энэ сарын 3-нд болсон “Фуэго” галт уулын дэлбэрэлтийн улмаас 117 хүн амиа алдсан юм.
Төв Америкийн газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, өчигдөр өглөөнөөс эхлэн Фуэго галт уул дахин идэвхжиж, үнс нурмаа 5 км өндөрт цацаж байгаа аж.

Тус галт уулын өрхнөөс 15-25 км зайд байрлах ойр хавийн суурин газрууд тэр дундаа тус улсын нийслэл байсан Антигуа хотод галт уулын үнс нурам унаж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

“Фуэго” галт уул дэлбэрсний улмаас 197 хүн ор сураггүй алга болоод байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ гамшгийн улмаас 56 хүн бэртэл гэмтэл авчээ. Түүнчлэн 12400 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 4200 хүн байрлаж байгаа аж.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    DELHIIN HOLS

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.