Паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ

Өнөөдөр 15 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” нэртэй тоглоом хугарч, дотор нь сууж байсан хүүхдүүдээс гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж байгаа тул хичнээн хүүхэд гэмтсэн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.

Осол гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  ирэх долоо хоногт ҮСАХ-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоож бүх тоглоомд хяналт шалгалт хийх юм байна.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.