Н.Цэрэнбат: Таван аймагт ОУ-ын нислэг үйлдэх боломжийг ЗГ-аас хангаж ажиллана

БОАЖын сайд Н.Цэрэнбат Засгийн Газраас баталсан  аялал жуулчлалын бүсийг  тогтоосон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа. Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Мөн тухайн аялал жуулчлалын бүсэд ажлын байр нэмэгдэх боломжийг албан ёсоор Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан гэсэн үг. Тогтоол батлагдсанаар Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, БОАЖЯ хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбараас олдог орлого эдийн засгийн тулгуур болно гэсэн зорилтод хүрнэ гэж үзэж байгаа.

2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдаж байна. Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Харин энэ чиглэлд орсноор бид зургаан олон улсын нисэх буудлуудыг орон нутагт бий болгоно гэсэн үг. Тодруулбал, Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх  боломжийг Засгийн газраас бүрэн хангаж  ажиллана” гэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.