Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.