Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөөр байна

 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг жил тутамд өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд энэ төрлийн гэмт хэрэг 12 удаа бүртгэгдэж байсан бол дараагийн жилүүдэд 25, 32 гэх мэтчилэн өсчээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэн сүүлийн таван жилээр байдлаар 362 байгаагаас 216 нь эмэгтэйчүүд, хүүхэд 75 байна. Эрүүл мэндээрээ хохирсон хүн 67,  амь насаа алдсан хүн 4 байгаа юм.

Аймгийн “Хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр”-аар өнгөрсөн онд 10 эмэгтэй, 15 хүүхэд байрлаж байсан бол он гарсаар 5 эмэгтэй, 11 хүүхдийг нийгмийн нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулж байна.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны үйл ажиллагааг тогтвортой явуулахад урсгал болон тогтмол зардал, үйлчлүүлэгчдийн хоол хүнсний санхүүжилт тодорхой бус, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаа зохион байгуулахад эмнэлгийн тоног төхөөрөмж, хүний нөөц дутмаг гэх асуудлууд тулгамдаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …