Хашаанд хэвтсэн автобуснуудын төлөө улсын төсвөөс долларын хүү төлсөөр л байна

Монгол Улсын Сангийн яам 2016 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт, Импорт банкнаас 30 жилийн хугацаатай 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээл авсан байдаг.  Харин энэ зээлсэн мөнгөөрөө Хьюндай моторс компаниас 43 автобус худалдан авсан байна. Эдгээр автобусаар Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын арга хэмжээнд ирсэн зочдод үйлчилжээ. Өөрөөр хэлбэл 16 өдөр л зочдод үйлчлэхийн тулд БНСУ-аас 5.5 сая ам.доллар зээл уг мөнгөөр Солонгосын Хьюндай моторсыг санхүүжүүлсэн болж таарах гээд байна.

АСЕМ нь дээд түвшний арга хэмжээ байсан учраас ихэнх зочид төлөөлөгчдөд бенз, ланд, лексус, ниссаны автомашинаар үйлчилсэн. Тэгэхээр Хьюндай моторсоос дэмий шахуу автобус авчээ гэж бодогдохоор.

Тэгсэн АСЕМ дуусаад л эдгээр автобус хэрэггүй болчихов. Ингээд хоёр жил гаруйн хугацаанд эдгээр автобус “Эрдэм транс” компанийн хашаанд зогсолт хийлээ. Гэхдээ зүгээр ч зогсоогүй БНСУ-ын Экспорт, Импорт банкнаас авсан зээлээр эдгээр автобусыг авсан учир сар бүр зээлийн хүү төлсөөр байсан юм. Тодруулбал 43 автобус автобус авсан зээлийн хүүнд Монгол Улсын төсвөөс 20.6 мянган ам.доллар төлөхөөс 14.3 мянган ам.доллар буюу 35.7 сая төгрөг төлжээ. Нэгэнтээ зээлж аваад үрчихсэн учраас зээлээ цаг хугацаанд нь төлөх үүргийн Монгол Улсын Засгийн газар хүлээх учиртай.

Гэтэл хэнд ч хэрэггүй 43 автобус “Эрдэм транс” компанийн хашаанд хэвтсээр байна. Хэрэггүй юм бол ядаж зараад үндсэн зээлээ ч болтугай төлөх ухаан манай төрийнхөнд алга уу. Мэдээж энэ том оврын автобусыг хот дотор явуулахад хүндрэлтэй. Тиймээс хот хоорондын тээвэрт л шахаж таарна. Гэтэл хот хоорондын чиглэлд 5 сая ам.доллароор 40 гаруй автобус авч парк шинэчлэл хийх шаардлага байгаа билүү. Байсан ч манай түшээдийн бодлогогүй үйлдлийн үр хөврөл болж, хоёр жил гаруйн хугацаанд хөдөлгөөнгүй зогссон өртөг өндөртэй автобусаар тэд яах ч билээ. Хэрэгцээгүй зүйлд олон сая ам.доллар зарцуулж, одоо ч хүүг нь улсын төсвөөс төлсөөр байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …