Хашаанд хэвтсэн автобуснуудын төлөө улсын төсвөөс долларын хүү төлсөөр л байна

Монгол Улсын Сангийн яам 2016 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт, Импорт банкнаас 30 жилийн хугацаатай 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээл авсан байдаг.  Харин энэ зээлсэн мөнгөөрөө Хьюндай моторс компаниас 43 автобус худалдан авсан байна. Эдгээр автобусаар Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын арга хэмжээнд ирсэн зочдод үйлчилжээ. Өөрөөр хэлбэл 16 өдөр л зочдод үйлчлэхийн тулд БНСУ-аас 5.5 сая ам.доллар зээл уг мөнгөөр Солонгосын Хьюндай моторсыг санхүүжүүлсэн болж таарах гээд байна.

АСЕМ нь дээд түвшний арга хэмжээ байсан учраас ихэнх зочид төлөөлөгчдөд бенз, ланд, лексус, ниссаны автомашинаар үйлчилсэн. Тэгэхээр Хьюндай моторсоос дэмий шахуу автобус авчээ гэж бодогдохоор.

Тэгсэн АСЕМ дуусаад л эдгээр автобус хэрэггүй болчихов. Ингээд хоёр жил гаруйн хугацаанд эдгээр автобус “Эрдэм транс” компанийн хашаанд зогсолт хийлээ. Гэхдээ зүгээр ч зогсоогүй БНСУ-ын Экспорт, Импорт банкнаас авсан зээлээр эдгээр автобусыг авсан учир сар бүр зээлийн хүү төлсөөр байсан юм. Тодруулбал 43 автобус автобус авсан зээлийн хүүнд Монгол Улсын төсвөөс 20.6 мянган ам.доллар төлөхөөс 14.3 мянган ам.доллар буюу 35.7 сая төгрөг төлжээ. Нэгэнтээ зээлж аваад үрчихсэн учраас зээлээ цаг хугацаанд нь төлөх үүргийн Монгол Улсын Засгийн газар хүлээх учиртай.

Гэтэл хэнд ч хэрэггүй 43 автобус “Эрдэм транс” компанийн хашаанд хэвтсээр байна. Хэрэггүй юм бол ядаж зараад үндсэн зээлээ ч болтугай төлөх ухаан манай төрийнхөнд алга уу. Мэдээж энэ том оврын автобусыг хот дотор явуулахад хүндрэлтэй. Тиймээс хот хоорондын тээвэрт л шахаж таарна. Гэтэл хот хоорондын чиглэлд 5 сая ам.доллароор 40 гаруй автобус авч парк шинэчлэл хийх шаардлага байгаа билүү. Байсан ч манай түшээдийн бодлогогүй үйлдлийн үр хөврөл болж, хоёр жил гаруйн хугацаанд хөдөлгөөнгүй зогссон өртөг өндөртэй автобусаар тэд яах ч билээ. Хэрэгцээгүй зүйлд олон сая ам.доллар зарцуулж, одоо ч хүүг нь улсын төсвөөс төлсөөр байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

Холбоотой мэдээлэл
8 Comments
  1. Хавсаа says

    Хэлэх үг алга. Үнэн бол даанч дээ гэмээр

  2. АХ says

    ЭЛБЭГДОРЖИД ҮНЭЭР НЬ ЗАРААЧ

  3. irgen says

    Shivshig bolson hozrogdson niitiin teevertei baij naad ih yneer luivraar avsan avtobusnuudaa hotiin uilchilgeend oruulaachee, teneg malnuud chin hichneen jil zogsoodog um be ??? ajillagaagui bolloo naaduul chin, uls ornii hogjiloos haramlaj haramsaj suugaa toriinhnii archaagui uildel shdee, boldog bol bygdeeree huviaraa huvaagaad avmaar baigaa, daanch avtobus uchraas medegdeh geed ,,,,ingeed ard tymnees haramlaad suugaa malnuud, dendyy archaagui tortei umaa, huuchin mal eronhiilogchiin hiisen aldaag yadaj ashiglaj naad bus-nuudaa ajild oruul !!!!!!!!!!!!!!!!

  4. Лизинг says

    хот хоорондын тээврийн компани ба хувь хүнд лизингээр өгчөөч дээ.

  5. зочин says

    элжэгдоржийг буудаад алчихад л дахиад ингэж улсад дайсагнах зоригтой новш олдохгүй болно.Хамгийн хялбар арга бол ердөө л энэ.Сталин авилгач нохдыг өөрийг нь буудаж алаад, эхнэр хүүхдийг нь шоронд хийгээд ,гэр бүлийнх нь бүх хөрөнгийг хурааж улсын орлого болгодог байсан учир нэг ч авилгач төрөөгүй гэдэг юм даа.Бэлэн арга зам нь байхад л юу ч хийхгүй юм.Дүр эсгэсэн хуурамч ардчилал дарангуйллаас долоон доор гэдэг бол яг энийг хэлж байгаа юм.

  6. Anonymous says

    malnuud

  7. иргэн says

    Ямар ч зохион байгуулалтгүй хийсэн ажил , тооцоо судалгаа, үр дүн, ашиг орлого, алдагдал гэдгийг мэддэггүй сайд дарга нарын энэ үйлдлийг шүүх прокурор зохих журмын дагуу хурдан шалгаж учрыг нь олно байх даа

  8. Зочин says

    АН-ын новшнуудад бүгдийг нь хүчээр өгөөд мөнгийг нь ав. АСЕМ-р идсэн хүүрнүүдийн гэдсийг нь хүүлж ал

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.