МУГТ Б. Гангаамаа маргааш К2 оргилыг зорино

Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ.

Тэгвэл уулчин бүсгүй зургадугаар сарын 14-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дэлхийн хоёр дахь ноён оргил K2 ууланд авиралт хийхээр болжээ.

Өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаад Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Монгол Улсын төрийн далбааг гардуулж өглөө.

Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан.

Тэрээр “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчинаар тодорсон юм .Мөн Өмнөд туйлд очсон Монголын ес дэх хүн болсноос гадна Винсон Массиф ууланд авиралт хийсэн анхны Монгол эмэгтэй уулчин болж байсан юм.

Б.Гангаамаа “Seven summit”:

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/
2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.