Д. Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг 90.9 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд хүсэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир шууд санал хураалт явуулсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Хүчингийн хэрэг дээр авилгын хэрэг нэмэгдэнэ. 2 зүйл ангиаар таслагдана

  2. Anonymous says

    Болжийшдээ,Одоо ялаа эдлээд гарах хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.