Аавын бүүвэйн дууны клип мэндэллээ

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар шинэ уран бүтээл болох “Аавын бүүвэйн дуу”-ны клип /2018.06.12/ өчигдөр орой 21:00 цагт сонсогчдын хүртээл боллоо. Энэхүү дууны шүлэг, аяыг Н.Тамир зохиож, клипийг Cross animation studio-ийн хамт олон хийжээ.

Дуучин М.Мягмар “Аавын бүүвэйн дуу”-ныхаа талаар өнгөрсөн тавдугаар сард цахим хуудаснаа “Албан ёсны бүүвэйн дуутай болсон бүх аавууддаа болон, аз жаргалтай өрх бүрт зориулсан бэлэг. Хамтарч ажилласан бүх уран бүтээлчиддээ талархлаа.Монголын мянга мянган үрс амгалан тайван орчинд өсөн торних болтугай!” хэмээн бичсэн.

Аавын бүүвэйн дуу

Одод түглээ орчлон хорвоо тайтгарлаа
Охин үр минь үнэгчлэн нойрс доо бүүвэй ээ
Шөнийн ижий саран авхай дуугаа дууллаа
Шимтэн зүүдлээрэй ээ бүүвэй

Бүүвэй бүүвэй охин үр минь бүүвэй
Буурал дэлхийтэй нь хамт бүүвэйлнэ ээ
Бяцхан үрээ хайрандаа манцуйлаад
Бүхнийг ерөөж аав нь бүүвэйлнэ ээ

Саран гийлээ үүлэн тэртээ туяарлаа
Сэвлэгт үр минь үнэгчлэн нойрс доо бүүвэй
Эрхэсийн ижий саран авхай туяагаа илгээлээ
Эрхлэнхэн зүүдлээрэй ээ бүүвэй

Бүүвэй бүүвэй охин үр минь бүүвэй
Буурал орчлонтой нь хамт бүүвэйлнэ ээ
Охин үрээ элбэрэлдээ торниулаад
Сүүдэр үргээж аав нь бүүвэйлнэ.


.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …