Жинхэнэ жентелмений мөрдөх дүрмүүд

  1. Хэн нэгэнтэй ярьж байхад хичнээн уйтгартай байсан ч эсвэл ядарч байсан ч өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй байх. /цаг, дэвтэрээ оролдох г.м/
  2. Хүний яриаг бүү тасла. Таны мэддэг, өмнө сонсож байсан эсэх нь хамаагүй яриаг нь гүйцэд сонс. Чамаас л асуугаагүй бол андуурч хэлсэн он сарыг нь ч яриаг нь тасалж бүү зас. Яриаг нь түргэтгэх гэж санааг нь шүүрч үргэлжлүүлэх нь бүр ч эелдэг биш
  3. Хүнтэй харьцахдаа өөрийнхөө зөв гэдгийг нотлох зорилгоор дуугаа өндөрсгөж, хүнийг доош нь хийж, дээрэнгүй хандах хэрэггүй. Эелдэг, нээлттэй байж чөлөөтэй харьцах боломжийг бүрдүүл.
  4. Олон нийтийн дунд өөрийгөө тодруулах гэж өөрийнхөө тухай болон эрхэлж буй бизнесийнхээ тухай ярих шаардлагагүй.
  5. Жинхэнэ ухаантай, соёлтой хүн даруу байдаг. Өөрөөсөө аль ч талаараа тэр дундаа мэдлэг чадвараар дутуу хүмүүсийн дунд байхдаа өөрийн давуу талаа харуулах гэж хичээх хэрэггүй. Нөгөө хүмүүсийнхээ мэддэггүй сэдвээр нь ярих бүр ч хэрэггүй. Бусдын санал бодлыг хүндэтгэж эелдэг харьцаж байгаарай.
  6. Бусдыг сонсох чадвар сайн ярихаас дутуугүй ач холбогдолтой. Хүмүүжилтэй хүний бусдаас ялгарах нэг онцлог бол бусдын яриаг сонирхон чагнадаг, бусдыг тэвчээртэй сонсож чаддагт байдаг. Ийм хүнтэй ярилцахад ямагт таатай байдаг.
  7. Өөртэй чинь яриагүй бол бусдын яриаг чагнах зохисгүй. Холдоорой.
  8. Ярьж буй сэдвээсээ хазайлгүй ажил хэрэгч санаагаа товч илэрхийлж, сунжирсан ярианаас зайлсхий.
  9. Зусардалтанд бүү автаарай. Өөрөө л тэнэг байдалд орно.
  10. Ярилцагчтайгаа огт санал нийлэхгүй байвал тайван, баримт нотолгоотой тайлбарла. Таны бодлыг хүлээж авахгүй бол тэр хүнээ хүндэтгэж өөрөө ч уураа барахгүйн тулд ярианы сэдвээ өөрчил.
  11. Таны улс төрийн байр суурь, үзэл бодол тогтсон байвал сайн. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгаж болохгүй. Бусад хүмүүс өөртэй чинь ижил үзэл бодолтой байх албагүй. Тэднийг тайван сонс. Хэрүүл маргаанаас хол бай. Тантай харьцаж байгаа хүн таныг муу улс төрч гэж бодвол бодог. Харин хүмүүжилтэй хүн гэдэгт чинь эргэлзэх ёсгүй.
  12. Найзуудынхаа тухай ярихдаа хооронд нь бүү харьцуул. Найзуудыхаа сайн талыг ярь. Тэгэхдээ нэгийг нь магтах гээд нөгөөхийг нь харьцуулж муулахгүйг хичээгээрэй.
  13. Ярилцлагын үед байхгүй байгаа хүмүүсийн талаар ярихаас зайлсхий. Хүмүүжилтэй хүн хэзээ ч хүн гүтгэхгүй, гүтгэлэг ч сонсохгүй.
  14. Зөвхөн өөрт бусдын анхаарлыг татах хүсэлд автсан ямар ч хурц ухаантай хүн ядаргаатай, хүмүүжилгүй болж хувирдаг.
  15. Агуу хүмүүсийн мэргэн цэцэн үгс, номын эшлэл яриандаа бага хэрэглээрэй. Учир нь хоолны амтлагчийг тааруулж хэрэглэхэд амттай болдог шиг мэргэн цэцэн үгс яриаг чимэх боловч хэтрүүлвэл бүгдийг нураана.
  16. Хэтэрхий ёсорхож, маяглах нь таныг тэнэг харагдуулна.
  17. Эх хэлээрээ зөв ярь. Мөн энгийн, ойлгомжтой ярь.
  18. Хүмүүс яриандаа алдаа гаргасан бол засч болохгүй. Ам алдвал барьж болохгүй гэдэг дээ.
  19. Та эрдэмтэн эсвэл инженер байж болно. Яриандаа бусдын мэдэхгүй мэргэжлийн нэр томъёо бүү ашигла.Санамсаргүй хэрэглэчихээд тэрийгээ ойлгуулах гээд тайлбарлавал бүр л том алдаа болно.
  20. Жентльмен хэзээ ч өөрийгөө алиалагч болгохгүй. Хүмүүс таньтай хамт инээх болохоос таныг шоолж инээх ёсгүй. Хэт задгай, цадиггүй байхаас зайлсхий.
  21. Онгироо сагсуу зан танд байх ёсгүй. Их мөнгө, танилын хүрээ зэргээ ярьж онгирох нь жентльмений зан биш.
  22. Хиймэл дүр бүү эсгэ. Олонтой нийцтэй бай.
  23. Гадаад хэлээр мэргэн цэцэн үг яриандаа бүү хавчуул. Учир нь зохимжгүй бөгөөд будүүлэг.
  24. Ярьж байхдаа уур чинь хүрвэл сэдвээ өөрчил эсвэл дуугүй болоорой. Уурандаа элдвийн юм бодлогогүй ярьчихвал дараа нь харамсана.
  25. “Хамаатан нь дүүжлүүлж үхсэн хүний дэргэд олсны тухай бүү ярь” гэж ардын үг байдаг. Харилцан ярилцагчийнхаа хувийн амьдралд ойр сэдвийг бүү хөнд. Нууц мэдээлэл болон гэр бүлийн асуудалд бүү оролц. Хүн танд итгэээд нууцаасаа хуваалцвал цааш нь бүү тараа.
  26. Аялал таны мэдлэгийг тэлнэ. Гэхдээ “Би Италид байхад… Парист ингэдэггүй …” г.м өгүүлбэр яриандаа оруулахгүйг хичээ.
  27. Хов живээс хол бай. Ховч эмэгтэй муухай харагддаг шүү дээ. Тэр тусмаа та эрэгтэй хүн гэдгээ санаарай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …