Б.Ганзориг: Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарыг АТГ-т шалгуулна

Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг болон тус байгууллагын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Оффшор” бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг “УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нар ОХУ-д үйлдвэрлэгдээд 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 1000 вагоныг Монгол Улсад оруулж ирсэн. Эдгээр 1000 вагоноос өнөөдөр 600 гаруй нь УБТЗ-д техникийн шинэчлэл хэлбэрээр орж ирсэн боловч зарим нь эвдэрч, ашиглагдах боломжгүй болсон.

Төмөр замын удирдлагууд 1000 вагоныг оруулж ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.

Б.Цогтгэрэл сайд өөрөө Боловсролын асуудал маш их ярьдаг. Тиймд өөрийнх нь боловсролын асуудлыг бид сөхөж тавьж байна. Тэрбээр 2015 онд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа өөрийгөө 5 дугаар дунд сургуулийг 1998 онд оройгоор төгссөн гэсэн байсан боловч 5 дугаар сургуулийн албан ёсны бүртгэл дээр Б.Цогтгэрэл төгссөн гэсэн баталгаа огт байхгүй. Цаашлаад түүний бакалавр, магистр зэрэг түвшний дипломууд нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй учир бид эдгээр асуудлаар Авилгатай Тэмцэх Газарт хандаж байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …