“The Voice of Mongolia” шоуны ялагч Ням гаригт тодорно

“The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр  таван сарын турш  хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон.

Тухайлбал Шүүгч Д.Отгонбаярын багаас А.Болормаа, С.Ононбатын багаас  Б.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм. Шоуны финалын шалгаруулалт  маргааш  19:30 цагт  болж ялагчаа тодруулна.

Ялагч “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.