Видео: Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг Уилл Смит, Ники Жэм,  Эра Истрэфин нар хамтран дуулжээ 

Ирэх сарын 14-нд ОХУ-д болох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Live it Up”-ийг Холливүүдийн алдарт кино жүжигчин Уилл Смит, дуучин, хөгжмийн зохиолч Ники Жэм, Эра Истрэфи нар дуулна гэдгийг ФИФА-гаас зарласан билээ.

Тэгвэл “Live it Up”дууг өчигдөр ФИФА гаас албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлж эхэлжээ . Харин дууны албан ёсны видеог ирэх сарын 7-ны өдөр хүргэхээр ажиллаж байгаа аж.

“Live it Up”дууг долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөө тоглолтын өмнө 80,000 үзэгчдийн өмнө дуулж, мөн нэг тэрбум орчим телевиз үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …