Өнөөдрийн өрнийн зурхай


ХОНЬ (3/21-4/19)
Олон цагаар интернетийн өмнө сууж төлөвлөгөө гаргах хэрэгтэй болжээ. Битгий бууж өг, утасны төлбөр хэд гарах бол хэмээн санаа зовох нь утгагүй асуудал. Холоос гэнэтийн зочид хүрэлцэн ирэх үед гэр бүлээр гадагш гарч цагийг өнгөрөөх нь талаар болох буй. Учрах ёстой хоёрыг учруулахын тулд зориуд арга заль зохиох шаардлага ч гарч мэдэх юм. Харин энэ нь эргээд танд зэмлэл буруушаалыг авчирч болзошгүй тул өөрийгөө нүхэнд унагаахгүй байхыг хичээгээрэй.

ҮХЭР (4/20-5/20)
Та эртнээс бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх эсвэл хувийн амьдралдаа амжилт олох магадлал өндөр байна. Та гэрээсээ гарч, гадаад ертөнцтэй танилцахыг маш ихээр хүсэх болно. Бүх зүйл сайхан болох болно. Дур булаам байдал нэмэгдсэнээр эрчүүдийг өөртөө ихээр татах бололтой. Гэхдээ өнөөдөр итгэл эвдсэн үйлдэл гаргахгүйг хичээ. Эс бөгөөс та сайн найзаа алдаж мэдэхээр байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гараг эрхсийн нөлөөгөөр тааламжгүй байдлууд бий болж сөрөг зүйлс мэдрэгдэх болно. Амралтын өдрүүдийн турш сайн, муу төлөв байдлууд ээлжлэн тохиолдоно. Мөн таныг хүрээлэн буй найз нөхөд, танилууд тантай хүйтэн хөндий харьцана. Энэ харьцаа нь хоёр талтай бөгөөд харилцаагаа тасдах эсвэл буруу ойлголт бий болгохоос сэрэмжилж байж болох юм. Үнэн хэрэгтээ таны дотно анд нөхөд, ажил мэргэжлийн холбоотой хүмүүс зөвхөн таныг нэр хүндтэй байхад л анд нөхөд шиг байдаг. Эндээс та бодит байдлаас дүгнэлт хийх боломж гарч ирэх юм.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Зөрчилдөөнтэй байдал давамгайлах хэдий ч өөрийн зөн совингоороо цаашдын амжилт бүтээлийг харах болно. Ихэнхи хүмүүс өөрийн шаргуу ажлын үр шимийг амсана. Тэвчээртэй, шаргуу байдал амжилтын талбар руу дагуулдаг гэдгийг бусад хүмүүс таниас мэдрэх болно. Хувь хүн рүү чиглэсэн үйл ажиллагаанаас илүү багаараа ажилладаг нийгмийг хамарсан ажлууд руу татагдан орж шинэ танилуудтай болж танилын хүрээгээ тэлнэ. Амралтын өдрийг дотны найзуудтайгаа сайхан өнгөрүүлнэ.

АРСЛАН (7/23-8/22)
Одод capан авхай ажил мэргэжлийн ба арилжааны асуудал дээр анхаарлыг тань татна. Өнөөдөр ажил дээрээ биш байгаа ч зарим нь бизнес, ажлынхаа талаар хамаг бодол чинь төвлөрсөн байх болно. Олон нийтийн арга хэмжээ юм уу хандив цуглуулах үйл ажиллагаа нь амжилттай байхын тулд зохион байгуулалтаа сайжруулахыг шаардах тул хамгийн сүүлийн мөчид ч өөрчлөлт оруулахаасаа айх хэрэггүй.

ОХИН (8/23-9/22)
Од эрхэс таныг дээш нь дэвшүүлсэн хэвээр л байна. Хайр дурлал, боловсрол, нэр хүнд, аз хийморь гээд та бүх зүйлд өөрийгөө дайчилж чадна. Харин та зарим нэг хуучин зүйлээсээ уйдаж шинэ зүйлийг эрэлхийлж байж болох юм. Харин ойрын хүмүүстэйгээ ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болзошгүй байна. Хүний үгийг сонсоод буулт хийж сур. Та зарим нэг зүйлийг сурах болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та гэр бүлдээ ихээхэн анхаарал тавина. Хамаатныдаа зочилсон, хайртыгаа халамжилсан гээд аль нь ч бай танд сайхан санагдах болно. Харин таны хүслийг зөвшөөрсөн бол та шинэ байр худалдаж авах талаар сураглаж эхэлнэ. Үүнээс өмнө одоо байгаа байшингаа зараад мөнгийг нь хэрэглэсэн ч болно. Гэхдээ цаг нь иртэл хүлээ гэдгийг баттай хэлье. Та эхлээд хэнтэй хаана амьдарч байгаагаа ойлгох нь чухал.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны төлөвлөсөн зүйлс амар бүтэхгүй тул хэт их яарах хэрэггүй. Өнөөдөр найзтайгаа хууч хөөрч, сонин хачин ярих юм уу дуртай газартаа очиж суу. Таны бие сэтгэл үүнд ихэд баярлах болно. Таны амьдралын чигийг өөрчлөх шинэ санаа бодол толгойд орж ирэх байх. Гэнэт хол газар аялахыг хүсч магадгүй. Хайр дурлалдаа шатаж байгаа ч цуг амьдрах шийдвэрийг гаргах цаг болоогүй байна. Одоохондоо үүнд бэлэн биш байгаа хэмээн одод эрхэс танд зөвлөж байна.

НУМ (11/22-12/21)
Энэ өдөр сурч мэдэхэд таатай өдөр. Хэрвээ үнэлэх хэрэггүй, боломжийг алдалгүй сайтар ярилцаж чадвал таны ажил болон харилцаа холбоо өмнө нь төсөөлж ч байгаагүйгээр өөрчлөгдөж сайжрах болно. Таны хувьд юу хийх вэ гэхээс илүү өөрийнхөө далд хүч чадал боломжоо нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам юм. Хэрвээ хангалттай баримт материал байхгүй бол энгийн зөв эхэлсэн бизнес тань хууль эрх зүйн ноцтой асуудалд орох болно гэдгийг анхаар. Тиймээс санхүүгийн асуудлаа сайжруулахын тулд зөвлөгөө авахаас битгий ай.

МАТАР (12/22-1/19)
Чухал харилцаагаа өөрчлөх хэрэг гарна. Хувийн, ажил мэргэжлийн аль нь ч байж болно. Мөн олон нийтийн харилцаагаа дахин шалгах, бэлэн болсон төсөл төлөвлөгөөнүүдээ олон нийтэд зарлах цаг. Бизнес эрхэлдэг бол үйлчлүүлэгч болон өөрийнх нь бараа үйлчилгээг ашиглахаа больсон худалдан авагч нартайгаа холбогдохдоо өөрийн мэдээллийн сангаа ашиглахад ахиц дэвшил гарч ирнэ. Нийгмийн амьдралд татагдан оролцох нь одоогийн таны гол зүйлүүдийн нэг биш. Та дуу чимээ, бөөгнөрөл, хөл үймээн, бужигнаанаас хол байхыг илүүд үзнэ.

ХУМХ (1/20-2/18)
Санал зөрөлдөөн хүч чадлын тэмцэл энэ өдрийг тодорхойлно. Та тайван байх ямар нэг ухамсартай алхам огт хийлгүйгээр цухалдаж, тэр байтугай уурлаж ч магад. Одоогийн төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Хэдийгээр тайван биш мэдрэмж төрж байлаа ч гэртээ үлдэх нь таатай байх болно. Гүн ухаан, хууль судалдаг хүмүүс төвөгтэй ухагдахууныг ойлгоход илүү амархан болсныг мэдрэх болно.

ЗАГАС (2/19-3/20)
Хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уур амьсгал ноёрхох болно. Ихэнхи загасууд өөрийнхөө хүсэж байгаагаар өдөр юм уу оройг өнгөрөөх ба хайртынхаа төлөвлөснөөр хийх эсэхээ мэдэхгүй байх болно. Хэрэв зөвшилцөж чадахгүй бол гэртээ үлдэж маргаанаас зайлсхийсэн нь дээр байж болох юм. Олон нийтийн арга хэмжээ халуухан маргааны талбар болох шинжтэй. Бусдын анхаарлыг татагч байж чадах учраас завшааныг алдалгүй сэтгэгдэл төрүүлэхээр сайхан хувцаслаж олны нүдэнд гар.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …