Асашёорюү Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүлэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээний  жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа  Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо.

Хоошёорюү С.Бямбасүрэн Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм.

Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна. Болж болж үзэх харах бөхтэй болох нээ. Улам улам хичээх хэрэгтэй!” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …