“Монгол Нинжа дайчид” шоуг МҮОНТ тун удахгүй албан ёсны эрхтэйгээр хүргэнэ

Японы TBS телевизийн “Sasuke Ninja warrior” шоуг “Монгол Нинжа дайчид” нэртэйгээр МҮОНТ албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй хүргэхээр болжээ.

Энэхүү телевизийн шоуг дэлхийн 20 орон албан ёсны эрхтэйгээр хийж, өөрсдийн бүтээл болгодог бол МҮОНТ авснаар Монгол 21 дэх улс болж буй юм. Шоунд оролцогчдыг бүртгэж дууссан учир тун удахгүй олны хүртээл болох нь.

“SASUKE NINJA WARRIOR” ШОУНЫ ТУХАЙ
“Sasuke ninja warrior” нь барууны ертөнцөд “Дайчин тулаанч Нинжа” гэдэг нэрээр олноо танигдсан нэвтрүүлэг юм.

Сасүке-г “Хүч чадлын тулаан” (“Кинники Банзуке”) гэх спорт цэнгээнт нэвтрүүлгийн нэг хэсэг болгон анхлан нэвтрүүлж байжээ.


Хүч чадлын тулаан нэвтрүүлгийн үзэл санаа нь “Япончуудыг булчинлаг, хүчирхэг болгох”-д чиглэгдсэн байсан бөгөөд нэвтрүүлэг олон төрлийн спорт, биеийн хүчний тэмцээн тулаанаас бүрдэж байсан.

“Сасүкэ” тулаан нь “Хүч чадлын тулаан” нэвтрүүлгээр олонд танигдаад, сүүлдээ “Сасүкэ дайчин Нинжа” нэртэй өөрийн гэсэн нэвтрүүлэг болтлоо хөгжсөн байна.

Анхны “Сасүкэ дайчин Нинжа” 1997 онд эфирээр цацагдсан. Үүнээс хойш “Сасүкэ дайчин Нинжа” нэвтрүүлэг жилд нэг эсвэл хоёр удаа гаргадаг болжээ.

Нэвтрүүлэг нь 4 үеэс бүрдэнэ.

Нэгдүгээр үе: Энэ үе шатанд хурд, авхаалж самбааг шаарддаг.
Хоёрдугаар үе: Хурд, хүч шаардана.
Гуравдугаар үе: Агаарын үе шат. (саад бартааг агаарт байрлуулсан)
Дөрөвдүгээр үе: Цаг хугацаатай уралдах тэмцээн.

Тэмцээнд оролцогчид олс, шат эсвэл ханаар дамжин дээш өгсөн, заасан цаг хугацаанд багтаан цамхагийн оройд хүрэх ёстой. (зорилго)

“Сасүкэ дайчин Нинжа” нэвтрүүлгийн 4 үе шат нь 21 саад бэрхшээлээс бүрддэг байна. Оролцогчдыг үе шат бүхэнд биеийн хүчний төрөл бүрийн ур чадвар, сорилоор сорих бөгөөд ялалтын шатанд хүрэх гол гогцоо нь бие физилиогийн тэнцвэрт ур чадвар (оюун сэтгэлийн хат мөн хэрэгтэй) байдаг аж.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …