Жет Ли: Миний эрүүл мэндэд санаа зовж байсан бүх фенүүддээ баярлалаа

Тулааны урлагийн нэрт жүжигчин Жет Лигийн Түвдийн нэг  сүмд аялж буй гэрэл зураг өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкт цацагдаж, шүтэн бишрэгчдээ цочирдуулсан.

Жет Ли өөрийнх нь зураг олон нийтэд сүлжээнд цацагдаж эхэлсний дараа өчигдөр анх удаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан  мэдэгдэл гаргажээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Миний эрүүл мэндэд санаа зовж байсан бүх фенүүддээ баярлалаа. Ойрын үед ажиллаж байгаа цөөн хэдэн төслийнхөө талаар та бүхэнтэй хуваалцах болно. Санаа тавьсан бүх хүнд баярласнаа илэрхийлж байна!” гэжээ.

Өдгөө 55 настай жүжигчин Жет Ли таван жилийн өмнө өөрийгөө бамбайн хордлого (hyperthyroidism) өвчтэй болсноо анх дэлгэж байсан юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

T-ARA хамтлагийн тоглолтын VIP тасалбарыг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын алба хаагчид, сувилагч нарт бэлэглэнэ

Солонгосын алдарт охидын T-ARA хамтлагийн “T-ARA Re\verse concert in Mongolia” тоглолт 9-р сарын 12-ний өдөр …