Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн гуравдугаар сард 31 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж таван бөхөөс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн гэж мэдэгдсэн юм.

БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн юм.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байсан юм. Тэгвэл түүний хүсэлтийн дагуу Б сорьцын дээжийг дахин шинжлүүлэхэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар бөхийн холбооны дотоод дүрмийн дагуу хариуцлага тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сард гаргажээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …